Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ А.ИДЭРПҮРЭВ СУМАНД АЖИЛЛАЛАА

2021-09-15

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв сумын ЕБС-ийн дотуур байранд 1-р хоол хийх тоног төхөөрөмжийг сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө. Тодруулбал уг ажлыг Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар аймгийн ЗДҮАХ, аймгийг 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулсан билээ. 

Түүнчлэн энэ онд багтаан дотуур байрны нэг тасгийг өөрийн зүгээс бүрэн тохижуулж өгөхөө илэрхийлсэн байна. 

Мөн СОК-д маск болон хамгаалалтын хэрэгсэл хандивласнаас гадна иргэдийн зүгээс хамгийн их санал хүргүүлж байсан сумын төвөөс баруун тийш гардаг Загдалын голын гүүр бүхий сайжруулсан шороон хучилттай замыг 2021 онд багтаан бүрэн засварлаж дуусгах ажлыг "Аймгийг 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөө"-нд мөн тусгуулсан билээ. Уг ажил орон нутагт ид өрнөж байгаа бөгөөд ажлын явцтай танилцан, сумын удирдлагуудад гүйцэтгэл сайтай хийхэд хяналт тавьж ажиллахыг, гүйцэтгэгч компанид хугацаанд ашиглалтанд оруулж ажиллах чиглэл өглөө.  

ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлнэ үү?

санал өгсөн: 0
0 / 0%
0 / 0%