Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/

"ЭКОЛОГИЖСОН ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ" СУРГАЛТ БОЛЛОО.

2019-05-01

 Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” SECiM-C2 төслөөс газар тариалангийн үйлдвэрлэлийн шинэчилсэн технологи, органик газар тариалангийн шаардлага, ХАА-н техник шинэчлэлийн хандлага, газар тариалангийн салбарын эрх зүйн орчин болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ, хураалтын дараах боловсруулалтын чиглэлээр “ЭКОЛОГИЖСОН ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтыг Монголын агрономичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох доктор, дэд профессор Б.Амарсанаа, Л.Даваа, доктор профессор А.Чойжамц, Ё.Урангэрэл, Доктор профессор Ч.Бямбадорж, Доктор профессор О.Мөнхжаргал нар удирдан явуулав. Сургалтад Төв аймгийн Жаргалант, Сүмбэр сумдын 60 гаруй тариаланч ногоочид хамрагдаж агро экологийн суурь мэдлэгээ дээшлүүлж, органик газар тариалангийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага, эрх зүйн орчны талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлнэ үү?

санал өгсөн: 0
0 / 0%
0 / 0%