Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ИГНАЦИО КАССИС МАНАЙ СУМЫН МАЛЧИН Л.НАМГАРЫНД ЗОЧИЛЛОО

2018-04-06

2018 оны 4-р сарын 5-6-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж буй Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид Төв аймгийн Сүмбэр сумын малчин Л.Намгар гуайнд зочилж, Швейцарын засгийн газраас санхүүжүүлж буй "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төслийн хүрээнд бэлчээр хамгаалах, малын эрүүл мэндийг хамгаалах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөө орон нутагт хийж байгаа ажилтай танилцлаа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон Алт-Малын эрүүл мэнд төсөл нь малчдын амьжиргааг дээшлүүлэх үүднээс бэлчээрийн тогтвортой байдлыг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хэрэгждэг төсөл юм. Уг төсөл нь манай Аймгийн Өндөрширээт, Баян-Өнжүүл, Бүрэн, Сүмбэр, Эрдэнэсант суманд хэрэгждэг бөгөөд төслийн үйл ажиллагааны хэрэгжилт ямар түвшинд явагдаж байгаатай танилцсан байна. Швейцарын Холбооны Улсын Гадаад Харилцааны сайд Игнацио Кассис, Элчин сайд Жан-Жак де Дардэл тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсыг төлөөлж Сүмбэр сумын II багийн малчин Л.Намгарынд зочилсон бөгөөд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат болон аймаг, сумын удирдлагууд хүлээн авсан юм. Энэ үеэр малчин айлд төслийн хэрэгжилт хэр түвшинд байгаа талаар болон Сүмбэр суманд малчдын бэлчээрийн зохион байгуулалтыг хэрхэн хийж байгаа талаар, бэлчээрийн төлөв байдал үнэлгээний талаарх мэдээллийг Швейцарын зочид төлөөлөгчдөд танилцуулсан байна.

Швейцарын хөгжлийн агентлагын зүгээс малчдын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зорилгынхоо хүрээнд цаашид мал аж ахуйн салбарт хийх хөрөнгө оруулалтынхаа тогтвортой байдлыг хангаж ажиллах зорилготой байгаагаа мөн энэ үеэр хэлж байлаа.  

ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлнэ үү?

санал өгсөн: 0
0 / 0%
0 / 0%