Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/

ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН ХАРЪЯАТ МУ-ЫН НАЧИН Г.ГАНЖАД

2018-04-05

         Улсын баяр наадамд Сүмбэрчүүд төдийгүй Төв аймгийнхны хүндэтгэлийг хүлээн амжилттай барилдаж яваа Галсан-Очирын Ганжадыг улсын цолонд ойрхон яваа бөхчүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг. Унаган Сүмбэр нутгийн хүүгээ нутгийнхан нь төдийгүй Төв аймагчууд бид зүлэг ногоон дэвжээнээ харах бүртээ омогших сэтгэл аргагүй төрдөг билээ.
        Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадам, Сүмбэр сумынхаа түүхт 40 жилийн ойн баяр наадмын босгон дээр од хийморьтой барилдаж #МОНГОЛ_УЛСЫН_НАЧИН цол хүртэж уул ус, нутаг нуга, ахан дүүсдээ бэлэг барилаа.

Дээлтэй болгон барилдлаа ч начин болдоггүй Монголд
Дэлтэй болгон уралдлаа ч айраг амсдаггүй наадамд
Тавын даваа эхлэхэд дэлхий амгалан болдог юм.
Тасарсан ураг нэгдэж эсгий туургатан баярладаг юм.

Жилийн жилд наадмын зүлэг ногоон дэмжээнээ зодоглож, Сүмбэрчүүдийгээ огшоож, омогшуулж явахыг хүсье.

                                  Хүндэтгэсэн: Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  

ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлнэ үү?

санал өгсөн: 0
0 / 0%
0 / 0%