Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/

ХҮМҮҮН ЗАЯАНЫ ДИВААЖИН СҮМБЭР НУТАГ МИНЬ

2017-07-14

Төв аймгийн Сүмбэр сум Октябрь сангийн аж ахуйн

түүхийн номыг мялаах үг

 

Сумын түүх бол төр улсын түүхийн чухал хэсэг. Засаг төр ямар бодлого явуулж, хууль дүрэм гаргана тэр нь суманд хүрч өрх бүрийн аж ахуйн амьдралд нөлөөлнө. Сумын түүхийг төр улсынхаа түүхийн хананд тэлж, түүнд түшиглэж гаргахыг хичээлтэй гэж Монгол улсын гавъяат хуульч Б.Чимид сургасан байдаг. Иймийн учир сум сангийн аж ахуй үүсэн байгуулагдсаны 40 жилийн түүхэнд 1976-1992 оныг хүртэлх хугацаанд аймаг орон нутгийнхаа хөгжлийн өнгө төрхийг тодорхойлолцож явсан 16 жилийн түүх онцгой байр суурь эзлэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэхийн ялдамд энэхүү номыг Сүмбэр сумын түүхийн нэгээхэн хэсэг болгон өргөн барьж байгаа нь бахархалтай мэт санагдавч нөгөө талаараа номд зайлшгүй орвол зохих зарим эрхэм зүйлсийг орхигдуулсан байх вий хэмээн сэтгэл зовно.

Атрын талбайд анхны шан татаж байсан нөхдийн тухай өгүүлнэ гэдэг бүүр хэцүү энэ бол зүгээр нэг баримт гаргахтай адилгүй юм байна.

Баяр бахдал бялхсан 40 жилийн ойн хүрээнд энэхүү номыг өргөн барихад гүн туслалцаа үзүүлсэн, нэгэн үзүүрт сэтгэлээр тусалсан Өгөөж сүмбэр ХХК-ны нягтлан бодогч, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Нямжав, сумын ИТХ-ын дарга Д.Батбилэг, тус сумын ИТХ-ын дарга, сумын орлогч зэрэг албыг хашиж байсан Д.Энхтуяа, түүхэнд үлдэх дурсамжаа илгээсэн анхдагч Б.Норжин, Д.Хандсүрэн, Л.Цэвэгдорж, Д.Ванчин, Г.Ганбат, О.Гунгаажанцан, Р.Батбазар, Ш.Ядамсүрэн Д.Пагма нарын өөрсдөд нь болон үр хүүхдүүдэд нь сэтгэлийн уг зүрхнээсээ баярлаж буйгаа илэрхийлье. Эрхэм уншигч та Сүмбэр сумын түүхэн хөгжлийн 40 жилд мал аж ахуй, газар тариалангийн салбарт амжилт гаргасан үе үеийн удирдлага, мэргэжилтэнгүүд, улс, аймаг, сумын аварга  хамт олон, хувь хүмүүсийн тухай, суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, сумынхаа ирээдүйн чиг хандлагын талаар болон монгол хүний бахархал болсон морь, бөхийн мялаалгаар алжаалаа тайлах болно. Сум, аймаг орон нутгаа хөгжүүлэх оюуны болон билгийн хөдөлмөрөө хайрлалгүй зүтгэж, ажил амьдралын баялаг туршлагыг хуримтлуулж, нутаг орноо улс даяар алдаршуулж ирсэн үе үеийн Сүмбэрчүүдийн дунд 31 жил амьдрахдаа сум САА-н дарга, компаний захирлаар 15 жил, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 6 удаа сонгогдож, Ардын их Хурлын депутатаар сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 430 нөхдийнхөө хамт батлалцаж, сумынхаа түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх түүхэн хувь тохиосон нь нутаг усны маань уул хангай түшиж, хамт олны маань сэтгэл ивээж, төрийн минь сүлд өршөөж явна хэмээн биширч явдгаа энэ ялдамд илэрхийлье.

Амьдрал гэдэг баян болохоор энэхүү номонд андуурал, ташаа зүйл орсныг үгүйсгэх аргагүйг учирлан уучлал өчье.

Хараа голд нутгийн маань гол цутгах шиг Сумынхаа 40 жилийн түүхийг бичихэд мэддэг бүхнээ нэмэрлэв.

 

                                                                                                           Хиад боржигон овогт Цэрэндоржийн Амаржаргал

 

ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлнэ үү?

санал өгсөн: 0
0 / 0%
0 / 0%