Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол улсын Үндсэн хуулиас/

"АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА" СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2017-11-22

Сумын хэмжээнд аливаа гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумын иргэд, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗЗөвлөл, ДЗМОУБ-тай хамтран “Амар тайван амьдралын төлөө бид хамтдаа” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, ГХУСАЗЗөвлөл, дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүн, ДЗМОУБ-ын төлөөлөл оролцсон бөгөөд 200 гаруй иргэд хамрагдлаа. Өдөрлөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн дарга Д.Батбилэг нээж өдөрлөгт оролцогчдод баяр хүргэж, идэвхтэй оролцохыг уриалсан байна.     

Өдөрлөгийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөл болон дэд зөвлөлүүд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудаа товч танилцуулж, иргэдэд шаардлагатай хуулиудаар гарын авлага, материал бэлтгэн тарааж, холбогдох хууль, дүрэм журмаар сургалт зохион байгуулсан байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсон, урлагийн тоглолт үзүүлж, азын сугалааг явуулж 2 иргэнийг гар утсаар, 20 иргэнийг 2500-5000 нэгжээр урамшуулсан байна.

ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлнэ үү?

санал өгсөн: 0
0 / 0%
0 / 0%